СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-02

🔴LIVE: Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд маш их айдаст автсан байна. Эргэлзээнд орсон байна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
1 хоногийн өмнө

УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр Төрийн ордонд мэдээлэл хийж байна. "Гарын үсэг цуглуулж, санаачилга гаргаад явж байгаа УИХ-ын гишүүдийг АТГ-аар шалгуулна, туг тахина" гэдэг яриа Төрийн ордонд ид өрнөж байна" гэв. 

УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр: 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулна, . Ийн санаачлаад явж байгаа гишүүдийг "АТГ, Тагнуулаар шалгуулна", "туг тахина" гэдэг яриа Төрийн ордонд ид өрнөж байна. Надтай холбоотой хүмүүсийг, шулуухан хэлэхэд УИХ-д ажиллаж байгаа ажлын албаны хүнийг Тагнуулаас дуудаж учир битүүлэг байцаалт авсан. 

МАН-ын 65-ын бүлэг, 32,33-аар хуваагдаж, АН-ын есийн бүлэг 3,6-аар хуваагдаж, . Би нэг хохирогчийнх нь хувьд өглөө бүр үүнийг санаж явдаг. Х.Баттулга тэр санаархлаа орхиогүй гэдэгт итгэдэг. Төрийн хутгуур гэж хардаг. Тухайн үед Ерөнхий сайд байсан У.Хүрэлсүх, Х.Баттулгын санаархлыг тас цохиж байсан талархалтай ханддаг. 

Энэ бүхнийг одоо хуралдах ТББХ-н дээр Ерөнхий сайдаас асууж байж дэмжих, дэмжихгүйгээ шийднэ. 

. УИХ-ын гишүүдийг зоригтой байгаасай, хэнээс ч үл хамааран шийдвэрээ гаргаасай гэж хүсэж байна. 

Учир нь, . Тиймээс саяны мэдэгдлийг хийлээ. 

. "Орлогоо нотол" гэдэг нь хууль хяналтын байгууллага шийдээд гарах асуудал. Тэр байтугай УИХ-ын гишүүний асуудал хөндөгдөнө.

Дараагийн Ерөнхий сайдын бодлого нь юу юм, татвар бууруулах юм уу гэдгийг харж байж нэгдэх эсэхээ шийднэ. 

Сая амралтын өдрүүдээр "Н.Номтойбаяр Шадар сайд болох гэнэ" гэсэн яриа гарсан байна лээ. Битгий болоогүй яриаг болсон мэтээр гүтгэж доромжлоод байгаарай! "Татвар бууруулахгүй" гэвэл би засагт орохгүй. Ардчилсан намтай нийлээд сөрөг хүчний байр суурин дээрээ гарна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.