Зайсангийн гүүрний ажлын явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийж байна.
НЗХГ-ын дарга Б.Одбаяр:
-Зайсангийн гүүрний дөрвөн сарын хугацаанд барилгын ажил явагдаж байна. Гүүрийн ажлын явц 90 хувьтай байна. Дам нуруу байршуулах болон захын тулгуур, дамжих хавтангуудыг хийсний дараа цутгалтын ажлыг хийж бетон хучилт хийгдэнэ. Энэ зургаан сард барилгын ажлыг дуусгаад, хөдөлгөөнийг нээхээр төлөвлөж байна.
Энэ жил гол гудамж замуудыг засахаар төлөвлөсөн.Ингэхдээ полимер битум материалыг ашиглаж байгаа. Учир нь хүнд даацын тээврийн хэрэгслээс үүдэн автобусны буудал, гэрлэн дохионы ойролцоо уулзвар хэсгүүдэд дугуйн мөрний ховил тогтмол үүсдэг. Харин полимер битум материалыг ашигласнаар агаарын температур 60 хэм хүртэл халсан ч авто замд дугуйн мөрний ховил үүсэхгүй. Агаарын температур 20-30 хэмд хүрэхэд асфальт хучилттай зам 40-50 хэм хүртэл халдаг. Энэ үед хүнд даацын тээврийн хэрэгслээс үүдэн авто зам дээр дугуйн мөрний ховил үүсдэг. Харин полимер битум материалыг ашигласнаар агаарын температур 60 хэм хүртэл халсан ч авто замд дугуйн мөрний ховил үүсэхгүй. Ингэснээр авто замын чанар дээшилж, насжилт уртасна.
Нийтийн тээврийн үйлчилгээг нэгдүгээр эгнээгээр хийж байгаа учраас карма зогсоол байлгах шаардлагагүй. Иргэд маань үүн дээр бухимдах шаардлагагүй. Олон улсад ч энэ жишгээр явагддаг гэв.
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн ажлын явцын танилцуулга
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 3 тогтоолоор нийслэл хотын хэмжээнд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх 31 байршил, 88 хэсэгчилсэн талбайг баталсан. Энэ нь 23,096 нэгж талбар буюу 1615 га газрыг эзэлж байна. Тус байршлуудад батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 148,323 айлын орон сууц, 60 сургууль, 92 цэцэрлэг, 14 эмнэлгийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг нийт 34 компани төсөл хэрэгжүүлэгчийн төсөлд шалгарсан цаг хугацаа төсөл хэрэгжих талбайн онцлог зэргээс хамааран төслийн ажлын явц харилцан адилгүй байна. 2025 оны эхний хагас жилийн байдлаар 16 байршил 38 хэсэгчилсэн талбайд 34 төсөл хэрэгжүүлэгч батлагдсан барилгажилтын төсөл хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 3464 нэгж талбарын газар чөлөөлөлт хийгдсэн хэрэгжилт 15%-тай, 20,822 айлын орон сууц ашиглалтад оруулж хэрэгжилт 20%-тай төсөл удаашралтай байна.
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл удааширсан шалтгаанаас үүдэн 2014-2016 онд газраа чөлөөлж хохирсон 633 өрх байснаас 519 өрхийн асуудлыг Нийслэлээс болон, төсөл хэрэгжүүлэгч компаниуд шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар 114 айлыг Сүхбаатар дүүргийн 11 хороонд байрлах Нийслэлийн түр сууршуулах 813, 814 орон сууцанд амьдар ч байна. Эдгээр 114 өрхийн асуудлыг төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компаниуд иргэдтэй байгуулсан гурван талт гэрээний дагуу 2026-2027 онд багтаан орон сууцанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Төслийн гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажилд 2013-2022 онуудад улс, нийслэлийн төсвөөс 179.9 тэрбум төгрөгийг зарцуулаад байна. Үүнээс 2013-2016 онд 121.3 тэрбум, 2017 онд 24,2 тэрбум, 2018 онд 10,9 тэрбум, 2019 онд 15,0 тэрбум, 2020-2021 онд хөрөнгө оруулалт хийгдээгүй, 2022 онд 6,5 тэрбум төгрөгийг тус тус зарцуулаад байна.
Тулгарч буй эрсдэл
Инженерийн шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын хөрөнгө оруулалтын асуудал хүндрэлтэй байгаа тул төсөл үргэлжлүүлэхэд ихээхэн хүндрэл учруулж байна. Мөн инженерийн шугам сүлжээний эх үүсвэр дутагдалтай байна. Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний хангамжийн өнөөгийн нөхцөл байдлаас харахад дулааны хангамжийн хувьд Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн 4 эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадал 2318 гкал/цаг, холбогдсон нь 3877,7 гкал/цаг байгаа бөгөөд энэ нь 67 хувийн хэтрэлттэй, ачаалал хэтэрсэн байдалтай байна. Цаашид нөөц бололцоо байхгүй гэсэн чиглэл өгөөд байна.
НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ БОДЛОГЫН ГАЗАР
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зайсангийн гүүр ажил нь яагаач үгүй байна лээ. Өглөө 9 гэхэд ганц хүн харагдахгүй хойд талын дам нуруу тавигдаагүй гүүрний хашлага цутгах ажил баруун тал нь хагас зүүн тал нь эхлээ ч үгүй Бороо ороод эхэлбэл хугацаандаа яагаа ч амжихгүй. Голын урсац бага бороо хургүй үед ажилаа амжуулахыг шахаж шаардаасай.