СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дүүжин замын тээврийн суурийн арматур, бетон цутгалтын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Яармаг-Арцат чиглэлд барьж буй дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Тухайлбал, буудлын барилга угсралт, гадна тохижилт, шугам сүлжээний зураг, ачаа тээвэрлэлт зэрэг нийт зургаан ажлыг барилга угсралтын хүрээнд хийж байгаа бөгөөд шон суурийн өрөмдлөг, гадна шугам сүлжээний зураг 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Мөн тулгуурын холбогч хавтангийн суурийн арматур, бетон цутгалтын ажлыг гүйцэтгээд байна.

Төслийн хүрээнд Яармаг, Арцат талын 1 га талбайд 98 кабины гараж засварын цех, авто зогсоол барихаар төлөвлөж, гаражийн барилгын ухмалын ажлыг хийж байна. Түүнчлэн задгай агуулахын хашаа угсралтын ажил үргэлжилж байгаа бөгөөд тухайн ажлыг энэ долоо хоногт багтаан дуусгах юм.  юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.