“ДЦС-3” ТӨХК-ийн өндөр даралтын турбин цех дотор гал гарсан билээ.
Тодруулбал, Онцгой байдлын байгууллагад 2025 оны 06 дугаар сарын 02-ны 00:27 цагт Хан-Уул дүүрэг 3-р хороо “ДЦС-3” ТӨХК-ийн өндөр даралтын турбин цех дотор гал гарч байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнийн 00:27 цагт ирсэн. Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 30, 18, 26, 63 дугаар ангийн алба хаагчид гал түймрийг унтраахаар ажиллаж 01:54 цагт галын тархалтыг зогсоосон бол 03:21 цагт галыг бүрэн унтраажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.