Баян-Өлгий аймгийн Өлгий суманд “Зам тээврийн осол гарч хүн нас барсан байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 05 цагийн орчимд бүртгэгджээ.
Ослын улмаас дөрвөн хүүхэд гэмтэж, гурван хүүхэд амь хохирсон харамсалтай хэрэгт Баян-Өлгий аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байна.
Урьдчилсан байдлаар насанд хүрээгүй 17 настай эрэгтэй нь төрсөн ахын эзэмшлийн Приус 20 маркийн автомашиныг жолоодон явсан нь тогтоогджээ.
Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, тээврийн хэрэгслийн жолоо шилжүүлэхгүй байх, хүүхдийн аюулгүй тээвэрлэлтийг ханган замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Баярын өдрөөр ч гэсэн эерэг мэдээгүй дандаа сөрөг үхсэн барьсан мэдээ тавихын. Өдөр болгон л хүүхэд үхэж байгаа бүгд л мэдэж байгаа. Тэр болгон мэдээлээд байвал танай сайт үхсэн хүүхдүүдийн мэдээ нийтэлдэг сайт болчихооч.