Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн лхагва гарагт өөрт нь итгэл хүлээлгэх эсэх тогтоолын төслийг УИХ-д хүргүүлсэн. Тэгвэл ирэх даваа гарагт буюу 2025.06.02-ны өдөр УИХ-ын чуулган хуралдаж уг тогтоолын төслийг хэлэлцэхээр болжээ.
Чуулганаар хэлэлцэхээс өмнө 12.00 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж итгэл хүлээлгэх эсэх тогтоолын төслийг хэлэлцэх ёстой юм.
Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлд:
44.1. "Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ".
44.2. "Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно" гэж тус тус заасан байдаг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.