СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2025-06-01

Наадмын сорилго барилдаан зургаадугаар сарын 28-нд болно

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Монголын үндэсний бөхийн холбооноос зургаадугаар сард зохион байгуулах барилдааны хуваарийг танилцуулав.

  • Зургаадугаар сарын 3-ны мягмар гарагт 13:00 цагаас Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, чөлөөт бөхийн ДАШТ-ий анхны хүрэл медальт, Олимпын наадмын анхны мөнгөн медальтан, хүндэт профессор, Даяар дуурсагдах, далай даян дархан аварга Ж.Мөнхбатын хавт дүр, алдрын ур бүтээлийг дээдлэн мөнхлөх хүндэтгэл ёслолд зориулсан өсвөрийн /16 настай буюу иргэний үнэмлэх авсан байх/ 64 бөхийн барилдаан /Төв цэнгэлдэх хүрээлэн/,
  • Зургаадугаар сарын 6-ны баасан гарагт 11:00 цагаас Бүх цэргийн наадам, Зургаадугаар сарын 7-ны бямба гарагт 13:00 цагаас Монгол Улсын арслан Б.Яндааг алдаршуулах Хэнтий аймгийн Дархан сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулах улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • Зургаадугаар сарын 8-ны ням гарагт 14:00 цагаас нийслэлийн “Аварга баг” шалгаруулах 3х3 багийн барилдаан,
  • Зургаадугаар сарын 12, 13-ны пүрэв, баасан гарагт 10:00 цагаас чөлөөт бөхийн “Арслан” клубын нэрэмжит “Залгамжлагч” өсвөр үеийн 9-14 насны хүүхдүүдийн тэмцээн,
  • Зургаадугаар сарын 14-ний бямба гараг 14:00 цагаас нийслэлийн “Аварга баг” шалгаруулах 3х3 багийн шигшээ барилдаан мөн чансаа өндөр шилдэг найман бөхөд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа,
  • Зургаадугаар сарын 28-ны бямба гарагт 14:00 цагаас нийслэлийн иргэдийн өдөрт зориулсан


Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.