"Хамтарсан засгийн газрыг улс төрийн намууд нэгдэж байгуулсан. Улс төрийн зөвлөл нь шийдээд ийм шийдвэрт хүрсэн. Гэтэл нэг намын 300 гаруй хүний саналаар энэ бүгдийг үгүй хийж болохгүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайн ажилласан" гэж УИХ-ын гишүүн Ө.Шижир хэллээ.
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-Хамтарсан засгийн газрыг улс төрийн намууд нэгдэж нийлж байгуулсан. Улс төрийн зөвлөл нь шийдээд ийм шийдвэрт хүрсэн. Олон жил удааширсан том төслүүд хөдөлсөн сайн зүйл. Улс төрийн ийм том шийдвэр намын дарга нар нь гаргачихаад байхад нэг намын 300 гаруй хүний саналаар энэ бүгдийг үгүй хийж болохгүй. Энэ нь төрийн дээр нам гарсныг харуулж байна. Ерөнхий сайд, хамтарсан засгийн газрыг сайн ажилласан л гэж хэлнэ.
Цахим мөрийтэй тоглоом нь нэг гэр бүл бус нийгмийн асуудал болчихоод байна. Бид 1.3 их наяд төгрөгийг гадагш нь гаргачихаад байна. Манай улсын төсвийн тасарч байгаа орлоготой дүйх хэмжээний мөнгө. Харин бидэнд бараг ямар ч мөнгө орж ирдэггүйтэй адил. Энэ асуудлыг хуульчилж хязгаарлах нь зөв гэж үзэж байгаа. дэлхийн улс орнуудад ч энэ зохицуулалт явдаг гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ ер нь эвгүй нөхөр шүү. Удахгүй улстөрчид ойлгоно.