"Сургуулийн орчинд осолдож, нүдээ гэмтээсэн хүүхдийн аав ээжтэй нь холбогдоно. Тэр хүүхдэд нөхөн олговор олгох ёстой" гэж УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр хэллээ.
УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр:
-Булган аймагт маш золгүй явдал болсон. Коридорт гүйж явсан хүүхэд гэнэт онгойлгосон хаалгад нүд нь таарч гэмтсэн. Хүүхдийг ЭХЭМҮТ-д авчран эмчлүүлж байна. Сургуулийн орчны аюулгүй байдлын асуудал энд яригдана. Түүнчлэн сургууль дотор гүйх нь осолтой. Үүн дээр анхаарч ажиллах шаардлагатай байна. Бас сургууль орчмын аюулгүй байдлыг хангасан стандартыг бүрэн хангаж ажиллах хэрэгтэй байна. Мөн сургууль орчимд гэмтэж бэртэхээс сэргийлэх даатгалын асуудал чухал байна. Ийм золгүй осол гарсан тохиолдолд хүүхдийн эмчилгээнд төрөөс дэмжлэг үзүүлэх ёстой юм. Ийм ноцтой гэмтэл авсан учраас дэмжлэг үзүүлэхээс өөр аргагүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.