СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-05-30

🔴 Н.Учрал: Цахим мөрийтэй тоглоомыг хориглосноор монголчуудын хөрөнгө гадагш урсах хяналтгүй суваг хаагдана

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
1 хоногийн өмнө

"Цахим мөрийтэй тоглоомыг хориглосноор монголчуудын хөрөнгө гадагш урсах хяналтгүй суваг хаагдана" гэж УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хэлж байна. 

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: 

-УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.05.30/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн байсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг эцэслэн баталсан. Дээрх хуулийг баталснаар цахим мөрийтэй тоглоом, бооцоот таавар, төлбөрт уралдааныг бүхэлд нь хориглож байна.

Эрүүгийн хуульд заасан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврыг зохион байгуулахад өөрийн данс, утасны дугаар, цахим мөнгө, цахим хаягаа ашиглуулсан “Агент”-уудад эрүүгийн хариуцлага тооцно. 

Мөн Зөрчлийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр төлбөрт таавар, бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомыг сурталчилж, хүүхэд, залуучуудыг энэ төрлийн тоглоом тоглоход уриалан дуудсан үйлдэлд зөрчлийн хариуцлага оногдуулахаар тогтоосон.

Цахим мөрийтэй тоглоом, бооцоо, тааварт тоглоомд олон мянган иргэн, айлын амьдрал сүйрч, зөвхөн нэг жилд 500 сая ам.доллар гадагшаа “урссан” байдаг.  гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.