СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-05-30

🔴 Булган аймагт багш санамсаргүй хаалга онгойлгож, ард нь гүйж байсан хүүхдийн нүд ноцтой гэмтжээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
1 сарын өмнө

Булган аймгийн Тэшиг сумын багш санамсаргүй хаалга онгойлгож, ард нь гүйж байсан хүүхдийн нүд ноцтой гэмтсэн осол /2025-05-27/-ны өдөр гарчээ. Энэ талаар Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа. 

Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир:

-Булган аймгийн Тэшиг сумын ЕБС-ын багш дөрөвдүгээр ангийн сурагчийн нүдийг хаалганы бариулаар цохиж, гэмтээсэн осол гурав хоногийн өмнө буюу /2025-05-27/-нд гарсан байна.

Тухайн өдөр шүдээ угаах гэж ангиасаа гарсан хүүгийн нэг нүд хаалганы бариулд цохигдон хүнд гэмтэл учирсан байна. Хүү ноцтой гэмтсэн учраас аймгаас эмч дуудаж, ингээд ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээллийг сургуулийн зүгээс өгсөн. Бидний зүгээс сургуулийн захиралтай байнгын холбоотой байна. Илтгэх хуудас өгүүлэмжийг өгч байгаа. Бид сургуулийн орчин эрсдэлтэй эсэхийг шалгаж тодруулж байна.

Ар гэрийнхэнтэй нь холбогдож байна. Эмчилгээний зардалд сургуулийн зүгээс тодорхой дэмжлэг үзүүлэн ажиллаж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Санамсаргүй асуудал болжээ. Санаатай юм шиг сенсац дэлгээд. ..

Цэдээ
1 сарын өмнө
116.206.83.106

Аюулгүй орчин маш чухал сургуулийн байрны стандарт байдаг байлгүй хэрэгжилтийг шалгах хэрэгтэй

Нандин-Эрдэнэ
1 сарын өмнө
116.206.83.106

Hoorhiidoo ter muu bagsh barag amia horolloo shdee. Buruu ym hiisen l dee gehdee sanaatai bish shvvdee niigmeeree ingej yallah hereg bnuu? Huuli shvvh ni yllah biz

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.