СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-30

🔴 Б.Мөнхсоёл: Цахим мөрийтэй тоглоомыг хориглож, хариуцлагын тогтолцоотой боллоо

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
1 хоногийн өмнө

"Цахим мөрийтэй тоглоомыг хориглож, хариуцлагын тогтолцоотой боллоо" гэж УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:

-Залуус мөрийтэй тоглоомд донтох аюул нүүрлээд байна. Нөгөө талдаа санхүүгийн маш их эрсдэл аюул дагуулж байна. 1.3 их наяд төгрөгийн энэ цахим мөрийтэй тоглоомоос болж алдаж байна. Залуус анх бага бооцоо тавьж ордог бол энэ мөнгө нь сүүлдээ хадгаламж, байр руу орж тухайн нэг гэр бүлийг сүйрүүлэх хэмжээнд хүрэх аюул тулгарч байна. Тус хууль батлагдсанаар маш чанга зөвшөөрөл, лицензтэй байх нь байна. Хяналтыг сайн хэрэгжүүлж ажиллах нь байна. Түүнчлэн ийм асуудалд оролцсон бол хүнд хариуцлага хүлээдэг болно.

Тамхины эсрэг хуулийг энэ хавар өргөн барьж мэдүүлэхээр байсан. Иргэдээс санал авч байгаа. Гэхдээ маш их дайралт ирж байна. Их хэмжээний мөнгө эргэлддэг салбар. Үр хүүхдэдээ хайртай хүн бүхэн энэ хуулийн төслийг дэмжээсэй гэж хүсэж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.