СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2025-05-30

Тийболын улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш болно

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Тийболын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 5-р сарын 31-нд анх удаа эх орондоо зохион байгуулах гэж байна.

Тий-бол (Тее-суурь, Ball-бөмбөг) буюу сууриас бөмбөг цохих гэсэн нэршилтэй. Уг спорт нь АНУ, Японд хөгжиж, бейсбол, софтболтой дүрмийн хувьд ижил, зөөлөн бөмбөг, авсаархан цохиур хэрэглэн, тоглодог байна. Багаар ажиллах чадвар, богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах, хүнлэг энэрэнгүй болгож төлөвшүүлэх зэрэг олон онцлогтой.

Ташрамд дурдахад 2024 оны 8 сард Тийболын Азийн аварга шалгаруулах тэмцээнд 8 орны 28 баг оролцсоноос Монгол Улсын баг тамирчид мөнгөн медаль хүртсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.