УИХ-ын чуулганы хуралдаанаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж:
-Сумын ИТХ-ын байгаль орчны зөвлөл болон төсөл хэрэгжих газар нутгийн багийн иргэдийн хуралд танилцуулдаг байх шаардлагатай. Энэ хуулийн 7.14-т Засаг дарга арван хоногт хариу өгөөгүй тохиолдолд зөвшөөрсөнд тооцно гэдэг заалт орж болохгүй. Энэ хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжээд, ажлын хэсэг ажиллаж болох уу? Түүн дээрээ бүс болгосноос гишүүд оролцоод саналаа хэлээд явахыг хүсэж байна. Энэ хууль дээр ул суурьтай хандаж хэлэлцүүлэг явуулах шаардлагатай байна
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа:
-Хэлэлцэх эсэхийг дэмжээд ажлын хэсэг гаргая гэж санал гаргасан Р.Сэддорж гишүүнд баярлалаа. Гишүүд ажлын хэсэг, дэд хэсэг гаргаад ажиллах боломжтой. Арав хоногийг 30 хоног болгох бүрэн боломжтой. Энэ зөвхөн уул уурхайтай холбоотой хууль биш. Бүх л аж ахуй нэгжүүдэд холбоотой хууль гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.