™ watch dif|
Улс төр | 2025-05-29

🔴Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж, шийдвэр гаргатал жагсаалаа үргэлжлүүлнэ гэв

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
1 долоо хоногийн өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ нар "Огцрох амархан" жагсаалын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

“Огцрох амархан” жагсаалын төлөөлөл:

-УИХ-ын даргатай хийх уулзалтад АН, ХҮН, Үндэсний эвсэл, ИЗНН-ын төлөөллүүд байсан нь их зөв шийдвэр боллоо гэж бодож байна. Урт хугацаандаа тогтвортой засаглал, сөрөг хүчин, ил тод хариуцлагатай байх гэдэг үндсэн шаардлагуудаа танилцуулсан.

УИХ-ын даргын зүгээс парламентын институцид итгээч ээ гэдэг мэдээллийг өгсөн. Асуудлыг ирэх пүрэв гарагийн чуулганаар хэлэлцэнэ. Гишүүн тус бүр асуулт асуух боломжтой дэлгэрэнгүй байдлаар явуулах учраас.

Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж, шийдвэр гаргатал бид жагсаалаа үргэлжлүүлнэ. Нам, эвслүүдийн хувьд ёс зүйтэй байх, орлогоо нотлох асуудлыг бид дэмжиж байна гэдгээ илэрхийлсэн гэлээ. 



Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

"ОГЦРОХ АМАРХАН" ЖАГСААЛЫН УДИРДАГЧ НАР ДАНСАНДАА ОРЖ ИРСЭН 9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙНХӨӨ ТАЙЛБАРЫГ ХИЙГЭЭЧЭЭ!

ТӨМӨР
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

ЗАЛУУСДАА АМЖИЛТ.ЗААВАЛ ОГЦОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ.ХҮН ХОГ ОЮУНЭРДЭНЭ ОГОР.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.