СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Х.Нямбаатар: Явган зам засварын хүрээнд сольсон эвдрэлгүй, хуучин хавтанг гэр хороололд тавихаар төлөвлөсөн

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Нийслэлийн хэмжээнд энэ онд 15 байршилд 186.839 ам метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар есөн байршилд явган хүний зам засварын ажил үргэлжилж байна.

Явган замын ажилтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нар Сүхбаатарын талбай орчимд ажиллалаа.

Д.Сүхбаатарын талбай орчимд төв талбайн хоёр талын нийт 5012 ам метр талбай бүхий явган замыг шинэчилж буй. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Хот явган замын стандарт мөрдөж байгаагүйгээс маш олон төрлийн материалаар хийсэн явган замтай болсон. Яг энэ Ленин клубийн автобусны орчимд гэхэд л алаг хавтан, асфальт, гөлгөр гадаргуутай чулуун зам эсвэл бетоноор хучсан алаг цоог явган замууд байна. Тиймээс явган замын иж бүрэн шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн. ” гэлээ.

Түүнчлэн явган замын шинэчлэлийн хүрээнд гэрлийн шонд өлгөсөн кабелийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын кабелийн утаснуудыг явган замын доогуур сувагчилж, далдана гэдгийг онцолсон юм. Харин нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Энэ жил 15 байршилд явган замын ажил хийхээс есөн байршилд гүйцэтгэгч шалгараад ажлаа эхлүүлээд байна. Бусад байршлуудад тендер зарласан. Д.Сүхбаатарын талбайн хоёр талын нийт 5012 ам метр талбай бүхий явган замыг энэ сарын 27-ны өдрөөс эхлэн шинэчилж байна. Үргэлжлүүлэн Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг хотын томоохон гудамж, замууд шинэчлэхээр төлөвлөсөн” гэдгийг хэллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Даваа
1 хоногийн өмнө
116.206.83.106

Ашгүй дээ, кавли утасийг доогуур явуулах нь зөв, дэмжиж байна.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Аятайхан хийлгээрэй өвөл бол тээглэж ойчхоор өндөр хашлагатай бна Дандаа залуучууд дэвхрээд явахгүй хүүхэд хөгшид явна Сианларт хэмжээ хийж бгаа хүмүүсийн чадвар их чухал бна

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Стандарт хэмжээ чухал бна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.