Монгол Улсад Төрийн албаны зөвлөл үүссэний 30 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд НЗДТГ болон нийслэлийн Төрийн албаны салбар зөвлөл хамтран “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” нийслэлийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
ТАЗ-ийн гишүүн Д.Баатарсайхан:
-Төрийн албаны зөвлөл гучин жилийн ойн хүрээнд онцлог ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Тодруулбал, 330 суманд ажиллалаа. Төрийн албан хаагчидтайгаа уулзаж, тулгамдсан асуудлыг судалж танилцсан. Засгийн газрын тэмдэглэл гаргасан. Төрийн албаны шинэчлэл, хууль тогтоомжид орох судалгааг зургаан бүсдээ хийсэн. Өнөөдөр “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” нийслэлийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.