СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-29

🔴LIVE: Ж.Бат-Эрдэнэ: Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэхийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
1 хоногийн өмнө

Монгол Улсын ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэхийг ирэх долоо хоногт ТББХ-ны хуралдаанаар хэлэлцэнэ.

УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ:

-Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэхийг арав хоногийн дотор хэлэлцэж дуусах ёстой. Ирэх долоо хоногийн даваа гарагт тус асуудлыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Ингээд чуулганд өргөн барина. Үндсэн хуульд төсөв болон зарим бодлын асуудлаар итгэл хүлээлгэх асуудал орно гэж заасан. Тэгэхээр засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 14 мега төсөл гэдэг нь бодлогын асуудалдаа орно. Нэгэнт өргөн барьсан учраас энэ асуудлыг хэлэлцээд явна. Үндсэн хууль зөрчөөгүй. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд оруулж ирж байгаа асуудал гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.