СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-29

🔴LIVE: Б.Чойжилсүрэн: Г.Очирбат гишүүн иргэдэд худлаа горьдлого төрүүлэх шаардлагагүй

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
1 хоногийн өмнө

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс зарим мэдээллийг тодрууллаа. 

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

- Бодит байдлаа зөв үнэлэх шаардлагатай. Системийн тогтвортой байдлыг хангахын тулд асар өндөр зардал гарахаар харагдаж байгаа. Үр ашиггүй зүйл болно. Иргэдэд худлаа горьдлого төрүүлэх шаардлагагүй гэж хэлмээр байна. 

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил эхэлсэн. Зургаан сарын сүүлийн долоо хоногт нээлтээ хийхээр төлөвлөж байна. Харин Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцаас үйлдвэрлэсэн эрчим хүчийг Мянгад дэд станцтай холбох цахилгаан дамжуулах агаарын шугамын санхүүжилтийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэхээр ярилцаж байсан. Гэсэн ч Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн өртөг нэмэгдсэнээс шалтгаалж энэхүү санхүүжилтийг зогсоох шийдвэрийг засгийн газраас гаргаж байна. Тус цахилгаан станц ашиглалтад орсны дараа тус агаарын шугамын санхүүжилтийг төсвөөс гаргах хоёр дахь шийдвэр гаргасан. Малчдын нөхөн олговорт 20 гаруй тэрбум төгрөг зарцуулаад байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.