"Б.Чойжилсүрэн сайд зээл авах, мөнгө үрэх л ажил хийж байна" гэж УИХ-ын гишүүн Г.Очирбат шүүмжлэв.
УИХ-ын гишүүн Г.Очирбат:
-Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс мэдээлэл авах гээд сар гаруй хугацаанд хүлээж байна. Мөнгө авах, зээл авах болохоор яаралтай оруулаад ирэх юм. Өмнө нь байсан зээлүүдээ яах вэ? Арилжааны банкнууд дээр 1.3 их наяд төгрөгийн ногоон зээл хаашаа орох нь мэдэгдэхгүй хүлээгдэж байна. Түүнийг эргэлтэд оруулж, иргэн бүр хашаандаа эрчим хүч үйлдвэрлэх боломжийг нь олгоё гэж байгаа. Энэ хууль эрх зүйн орчинг нь бүрдүүлээд өгөөч ээ л гэж байгаа. Мэдэж байгаа мөртлөө хийдэггүй. Энэ асуудлыг нь бодлогын түвшинд шийдээд өгчих юм бол тэр өрх өөрсдийн эрчим хүчний асуудлаа шийдэхийн зэрэгцээ 500 мянган төгрөгийн нэмэлт орлоготой болно. Энэ туршилтыг айлуудад хийж үзсэн. Амжилттай болсон гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.