СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-29

🔴LIVE: Т.Доржханд: ХҮН нам дараагийн засгийн газарт орох орохгүй нь дараагийн асуудал

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржхандаас шинэ Засгийн газарт орох эсэх талаар тодрууллаа.

УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд:

-Засгийн газрын хуралдаанаар үүсээд буй асуудлын талаар товч ярилцсан. Одоо ерөнхий сайдын асуудлыг ярья гэж байгаа. МАН-ын бага хурлын үеэр хамтарсан засгийн газрын асуудал яригдсан. Харин одоо төрийн эрхийг барих дээд байгууллага болох УИХ дээр ерөнхий сайд байх уу, үгүй юу гэдэг асуудлаа ярья. Хэрэв итгэл үзүүлэхгүй гэвэл хамтарсан засгийн газар нийтээрээ огцорно гэсэн үг. Ийм л агуулгаар товч мэдээлэл өгсөн.

ХҮН нам дараагийн засгийн газарт орох орохгүй нь дараагийн асуудал. ХҮН намын хувьд хамтарч нэгдэж байж улс орон хөгжинө гэдэг дээр анхнаасаа байсан. Гадны хөрөнгө оруулагчид бидэнд итгэсэн. Одоо бүх зүйлс зогсчихоод байна. Тухайлбал, эрчим хүчний салбарт олон төсөл хөтөлбөр хэрэгжихээр болоод байсан гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.