"Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолын төслийг гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн, арав хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж дуусна гэдэг хуулийн заалттай. УИХ-ын нийт гишүүдийн олонхоор шийднэ" гэж УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж хэллээ.
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж:
-Ерөнхий сайд Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд итгэл үзүүлэх эсэх асуудлаар тогтоолын төслийг УИХ-д оруулсан. Үндсэн хуульд ерөнхий сайд төсвийн болон тодорхой бусад бодлогын асуудлаар өөрт нь итгэх үзүүлэх асуудлыг УИХ-д оруулбал өргөн мэдүүлэх процессгүй. Харин УИХ түүнийг нь гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн, арав хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж дуусна гэдэг хуулийн заалттай.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан асуудлаар итгэл үзүүлэх эсэх гэж байгаа учраас энэ нь Үндсэн хуулийн зөрчил болохгүй. УИХ дэгийнхээ дагуу хэлэлцээд явна. Итгэл хүлээлгэх эсэх асуудлыг УИХ-ын нийт гишүүдийн олонхоор шийднэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.