СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-29

🔴 Д.Пүрэвдаваа: Засгийн газар тогтвортой ажиллах нь зөв гэдэгтэй хэн ч маргахгүй байх

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
1 хоногийн өмнө

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа "Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэхээр хувийн байр суурь илэрхийлэх боломжгүй байна. Учир нь би Үндэсний эвслийг төлөөлж байна" хэмээв.

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа: 

-Үндэсний эвслийн Удирдах зөвлөлийн хурлыг зарлах ёстой. Гарсан шийдвэрээ УИХ-д төлөөлж сууж буй дөрвөн гишүүн дагаж мөрдөх ёстой. Энэ бол ойлгомжтой логик. Даваа гарагт Ерөнхий сайдад итгэл үзүүлэх үү, үгүй юу гэдэг асуудлаар УИХ-д хандсан юм байна. Манай эвслийн гишүүд ирэх даваа гарагт хуралдах товтой байна. Тэндээс өөрсдийн байр сууриа тогтож гаргах байх. Ерөнхий сайд  солигдвол бүтцийн хувьд сайд нар хөдөлж таарна. Эсвэл, дараагийн Засгийн газар байгуулагдах уу, тэгвэл яамдаа цөөлөх гэх мэтээр бүтэц өөрчлөгдөх байх гэж би хувьдаа бодож байна. Түүний дараа эвсэл байр сууриа илэрхийлнэ. 

Би өөрөө Үндэсний эвслийг төлөөлж байгаа хүн. Засгийн газрын талаарх увь хүний байр сууриа илэрхийлж болохгүй. Баруун төвийн үзэл баримтлалтай баг хамт олноос сонгогдож гишүүн болсон хүн тул хамт олны шийдвэрээ дагана. 

Монгол улсын засгийн газар тогтвортой ажиллах нь зөв зүйтэй гэдэгтэй хэн ч маргахгүй. Баялгийн санг ч буруутгахгүй. Хуримтлалтай байх нь сайн зүйл. Зөв зүйлд зарцуулж чадаж байна уу, үгүй юу гэдэг асуудал л чухал. Энгийнээр хэлэхэд засгийн газар өөрөө хууран мэхлэх асуудал гаргаад байна. Жишээ нь, төсвийн хүрээний мэдэгдэл дээр худал хөөрөгдсөн тоо оруулж ирж ард түмнийг хуураад байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.