СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-29

🔴 Ц.Даваасүрэн: Онтре гоулдын талбайгаас ашиг хүртэж болох нөхцөл байдалтай энэ үед Ерөнхий сайдыг огцруулж болохгүй

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
1 хоногийн өмнө

"Онтре гоулдын талбайгаас ашиг хүртэж болох нөхцөл байдалтай энэ үед Ерөнхий сайдыг огцруулж болохгүй. Цаана нь улс төрийн зөрчилдөөн л яваад байна. Миний хувьд засгийг тогтвортой байлгах тал дээр байгаа" гэж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлэв. 

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-Онтре гоулдыг эзэмшиж байгаа талбайгаас ашгаа яаж хүртэх тухай гэрээ хэлэлцээр хийх боломж бүрдсэн байна. Ийм нөхцөлд ерөнхий сайдын огцруулж болохгүй. Цаана нь улс төрийн зөрчилдөөн л яваад байна. Миний хувьд засгийг тогтвортой байлгах тал дээр байгаа.

МАН-ын бага хурлаар засагт хамарч байгаа бусад намууд зөрчилтэй байна гэдэг шийдвэр гаргасан. Хамтарсан засгийн газрын хувьд тэргүүний хувьд зөрчил гаргуулахгүй авч явж чадсангүй. Иймд л энэ асуудлаа их хуралд оруулж ирж байна гэж харж байна.

Шатахууны үнэ өсчихлөө. Манай улсын валютын нөөц буурч байна. Ингэхээр валютын ханш өснө. Үүний цаана үнийн өсөлт явагдана гэх зэрэг үнийн өсөлт явагдвал намар маш хүнд байдалд орно гэв.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Аргил
1 хоногийн өмнө
116.206.83.106

Энэ даваасүрэн пи зка-д сайд болох болотж харагджээ. Тэгээд л бөгс долоож байна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.