СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-29

🔴 Б.Пүрэвдорж: Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай асуудлыг хэлэлцэх нь Үндсэн хуулийн зөрчил

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
1 хоногийн өмнө

"Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай асуудлыг ТББХ-оор хэлэлцэх юм бол энэ Үндсэн хуулийн зөрчил болно" гэж УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж хэллээ. 

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:

-Ерөнхий сайдын оруулж ирсэн бүх асуудлыг УИХ дэмжиж ирсэн. Үндсэн хуульд төсөв, бодлогын асуудлаар итгэл үзүүлэх тухай заасан байгаа. Харин Ерөнхий сайдын асуудал бол орлогоо нотлох тухай. Хэрэв итгэл үзүүлэх тухай асуудлыг ТББХ-оор хэлэлцэх юм бол энэ Үндсэн хуулийн зөрчил болно. Ингээд тус асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах шаардлага үүснэ. Иймд энэ асуудлыг хэлэлцэхийн эсрэг байгаа.

Хамтарсан засгийн газар байгуулагдахаа байгуулсан гэрээний драфтыг харсан. Гэрээ зөрчсөн тохиолдолд аль нэг намын хурлаар шийднэ гэж заагаагүй. Харин бодлогын хороо нь хяналт тавина гэж байгаа гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.