СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-29

🔴 Ж.Алдаржавхлан: Ардчилсан нам засгаас гарах нь тодорхой болчихсон юм чинь яамыг нь татан буулгая

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 сарын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэллэлцэж байна. Гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:

-Төсвийн хүрээний мэдэгдлийн тогтоолыг харахад ирэх оны зарлагын санхүүжилтийг 33,4 их наядад барина гэсэн тоо байна. Энэ жилийн төсвийн зардлаа нэмэгдүүлэхгүй юм байна, зөв үү? Хоёрдугаарт, төсвийн зарлага, санхүүжилтдээ бүтцийн өөрчлөлт хийвэл яасан юм бэ гэсэн санал байна. Төсвийн урсгал зардлаа бууруулаад хөрөнгө оруулалтын зардлаа нэмэх чиглэлээр та бүхэн ямар судалгаа хийсэн бэ. Ингэхгүй болохоор хөрөнгө орлого нэмэгдэхгүй байна. Хийх ажил их байна шүү дээ. Дээр нь Засгийн газрын асуудал яригдаж, Ардчилсан нам засгаас гарах нь тодорхой болчихсон юм чинь яамыг нь татан буулгаж зардлаа хэмнэвэл яасан юм бэ. Яамгүй сайдаар юугаа хийлгэх вэ дээ. Олон Шадар сайдын ч хэрэг алга. Бүтцээ цомхотгож, урсгал зардлаа бууруулах санал байна.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн: 

-Засгийн газар төсөөлөлдөө төсвийн зардлыг бууруулж байгаа юм билээ. 35 их наядаас 33 болгожээ. Төсвийн зардал хурдацтай байсныг зогсооё гэсэн санал оруулж ирж байгаа юм билээ. 2021 онд 11 их наядын зардалтай байсан бол одоо 35 их наяд болж гурав дахин өсчихөөд байгаа шүү дээ. Нүүрс гэх мэт гол экспортын бүтээгдэхүүний үнэ унасан үед энэ бол маш өндөр эрсдэл дагуулна. Төсвийн зардлыг бууруулахад бүтцийн өөрчлөлт шинэчлэлт хийж л бууруулна. Механикаар бууруулж болохгүй. Эрүүл мэндийн салбар, боловсрол хоёр л хүнд байдалд ордог гашуун туршлага бий. Гурав дахин өссөн төсвийн зарлага хаанаа өсчихөв гэдгийг нарийвчилж гаргаж ирмээр байгаа юм. УИХ дээр ажлын хэсэг Х.Булгантуяа гишүүн ахалж ажиллаж байгаа. 

Яамдын тоог өсгөсөн явдлыг би бас эсэргүүцдэг. Салбар салбараар нь төсөв нэмэгдүүлж байгаа хэрэг мөн. Тантай санал нэг байна. 

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: 

-Сангийн яамныхан надад ирэх долоо хоногт албан бичгээр хариу өгөөрэй. Х.Булгантуяа сайдын ажлын хэсэгт би бас орж ажилламаар байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.