СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-28

Н.Учрал: Эргээд уулзах нүүртэй амьдаръя

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 хоногийн өмнө

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өөрийн цахим хуудаст мэдэгдэл гаргажээ. Тэрбээр,

-Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга миний бие улс төрд үүссэн нөхцөл байдлыг үл харгалзан, өдөр тутмын ажил үүргээ явуулж байна.

Улс орны амьдралд завсарлага байдаггүй. Тийм ч учраас Засгийн газар төрийн хууль, ард түмний өмнө хүлээсэн үүргээ тасралтгүй биелүүлж, ажлаа хийж, асуудлаа шийдэж байна.

Гэтэл улс төрийн нөхцөл байдлыг ашиглан, зохион байгуулалт, өндөр төлбөр мөнгөтэйгөөр төрийн тэргүүн болон Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүдийн дунд элдвээр яс хаях, холбож гүтгэх нь хир хэмжээнээс хэтрэн хальж байгаад нэн харамсаж байна.

Нэр бүхий сайтууд Монголчуудын ёс жудаг, хүн чанарыг умартан, хэнд ч тохиодог, туулж давдаг зовлон бэрхшээлийг хүртэл хараал зүхэл болгон эрээ цээргүй аашлахаа зогсоохыг хүсэж байна.

Захиалагчаасаа мөнгийг нь авсан ч гэлээ хүний эрхийн гишгэж болохгүй хэм хэмжээ, баримт нотолгоонд үндэслэж, бодит үнэнийг мэдээлэх давах эрхгүй шугам бий шүү гэдгийг сануулъя.

Нэгэн цаг үед адилхан Монгол хүн болж төрсөн, хайрлах эх орон нэгтэй, ээж аав, хань ижил, үр хүүхэдтэй атлаа биесээ хүмүүн бусаар харааж зүхэлгүй, эргээд уулзах нүүртэй, ахиад учрах боломжтой үлдэцгээе!

Сурталчилгаа


Сэтгэгдэл (15)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Хэрэггүй нь хая.Шудрага ажиллахгүй.ажиллаж чадахгүй болохоор шүүмж хэлж байна. Иргэдээсээ шүүмж сонсох гэж төрийн ажлыг хийж буй биз.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Чамд ёс зүй ярих нэр нүүр байхгуй дээ

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Уранаа зогсоож хэлэлцээрээ цуцалсан цагт л монголчууд чамайг хүн дүрээр чинь харах байх.чиний хэлсэн ярьсан бүх зүйл,чинь бодлоос чинь өөр зүгрүү халиад байхаар монголчууд уурлаад доромжлоод байгаа байхал да.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

чи иргэдээ доромжилж болдог иргэд чамайг доромжилж болдоггүй юм коммунист үзэл чин үүн дээр илэрч бгам

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Huu mini uranaa zogsoo!!! Tegehgui bol bid yamar hurshuudtei bilee

зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

ард түмнийхээ нүүрийг эргээд харахгүй юм шиг байх юм. хэлсэн үгнээсээ буцаад. хэлсэн хийсэн чинь бүгд баримттай ш дээ. авсан чинь баримттай. дэлгэгдсэн байгаа биз дээ. юу ч болоогүй юм шиг дуугай. а гэхээр б гээд байгаа болохоос. З. Энхболд улаан цайн хэлээд байгаа ш дээ. Худлаа гэвэл нотолох хэрэгтэй. нотолгоо байвал эргээд уулзахаас юунаасаа айх билээ. Ард түмэн нотолгоогоо л хүлээгдээд байна.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Ёс жудагтай хулгай гэж байдаг юм уу

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Тийм л юм бол Ураны гэрээг эрх мэдлээ ашиглаж ард түмнээсээ асуулгүй эх орноо хордуулах гэрээг юунд хийсэн юм түүнд чинь иргэд маш их бухамдалтай байна

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Дээшээ долоосоор өдий хүрснийг чинь хэн ч мартаагүй шү.. цааш нь яриулмаар бна уу... 9 шигээ нүдний булай болов, үр хүүхэд чинь үлддэг хорвоо шүү. Эргэж уулзах нүүртэй баай гэдэг үгийг чамд өөрт чинь хэлье дээ

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Чи ураны гэрээгээ цуцлах байж л ард түмний өмнө хүн шиг харагдана

Зочин
21 цагийн өмнө
116.206.83.106

Маш зөв шүү.Өөрсдийн үзэл бодлыг хэтрүүлж байгаад харамсаад баршгүй.Хэтэрхий дайрч давшилсан ,гутаан доромж үгсээр дүүрэн байна.Ард түмний сонголтыг хүндэтгэх хэрэгтэй.

Б.Болд
19 цагийн өмнө
116.206.83.106

Маш зөв Улирал сайдаа Танд баярлалаа

Aaviinhaa umnuus
17 цагийн өмнө
116.206.83.106

Та өнгөрсөн жилийн сонгуулиар өндөр настай хүмүүсийг ашиглаж сурталчилгаа хийснээ залруулна уу эрхэм гишүүн Учралаа…

Эрдэнэчимэг
14 цагийн өмнө
116.206.83.106

Чи харин ард түмэнтэйгээ эргээд уулзахгүй юм шиг ард түмэнээ хордуулаад элдэвээр шудрага бус ёс зүйгүй загнаж элдэв гүтэглэг явуулаад л түмэн олны санаа бодлыг хуваалцуулаад элдэв шалдав мэдээ мэдээлэл цацаад л энэ чинь тэгээд ёс жудаг уу харин чи ёс зүйтэй бай чамтай адил зэрэгцээд ор он Бат шугарыг хар ямар гоё ёстой л ёсзүйтэй ард иргэдийнхээ төлөө ахмадууд даа хүндэлсэн ядарч явах үед нь буруу хууль шийдвэр боллоо гэад хөөцөлдөөд хууль тогтоомжийг нь зөв гольдрол руу засаад байна ингэж ажилаа зөв хийгээд харин бүүр ард иргэдтэйгэа цэвэр нүүт бардам уулзах нүүртэй ажиллаа хийж байнаЧИ ТЭГЭХЭД ЯААЖ БАЙНА НААД УРААНЫ ГЭРЭЭГЭЭ ЦУЦЛУУЛЧИХ ТЭГЭЭД ЗӨВ ЗҮЙЛ ХИЙЕ ТЭГЭХ ЮМ БОЛ ЧАМАЙГ ХҮЛЭЭЖ АВНА ТЭРНЭЭС НААШ ХАРИН Ч ҮГҮЙ ШҮҮ ХҮҮ МИНЬ Харин чи Бат шугарын битгий улыг шагайгаарайдаа Энэ янзаараа бол чи мэдэх л хүн. ЧАМАЙГ ХАРИН АНХ ГАРЧ ИРЭХЭД ИЙМ ЗАЛУУС ТӨР ИХ ОРЖ ИРЭЭСЭЙ ГЭЖ БИШЭРЧ НОМ ХҮРТЭЛ УНШУУЛАЖ ЯВСАН ЧАВГАНЦ ШҮҮ ОДОО ЧИ ИХ МУУ ХҮҮХЭД ХҮНИЙ АРД ТҮМНИЙ ҮГИЙГ Ч СОНСОХГҮЙ БҮҮР ЯААНА ГЭНЭ ҮҮ ЗӨВХӨН ӨӨРИЙГӨӨ ӨМӨӨРЧ БОДООД АРД ИРГЭДЭД ХИЙСЭН НҮГЭЛЭЭ БИ САЙН БАЙНА МУНДАГ БАЙНА ГЭЖ ДОНГОСОЖ БАЙДАГ ЁСТОЙ МУУ БҮҮР МУУ ХҮҮХЭД < ТЭР УРААНЫ ГЭРЭЭГ ЦУЦАЛ ЧИ >

Irgen
1 цагийн өмнө
116.206.83.106

Alban tushaaliin tuluu shunalt olon nyyrt amitan odoo tar ne tanigdsan daa olon tymen urvagch tygjil gedgiig medlee

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.