"Ерөнхий сайдад итгэл үзүүлээд цаашид ажиллуулна гэвэл энэ олон яамдыг цөөлөх шаардлага тавина" гэж УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
-Манай улс төрийн намууд нэгдэж нийлж байж томоохон төслүүдээ хөдөлгөх шаардлагатай. Манай нам дангаараа засаг бүрдүүлбэл засаглалын хямралд орно гэж хувь гишүүнийхээ хувьд үздэг. Ардчилсан нам "Засгаас гарна" гэдгээ мэдэгдсэн учраас бусад улс төрийн хүчинтэй хамтарч засгаа байгуулах юм байна гэж ойлгосон. Хоёрдугаарт, парламент дээр ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудал орж ирэх юм байна. Байнгын хороон дээр хэлэлцэгдэнэ. Тухайн үед нь ерөнхий сайдаас асууж тодруулах зүйлс байна.
Дараагийн ерөнхий сайд хүнд зориулсан сайдын суудал битгий гаргаасай гэж хүсэж байна. Яамгүй сайд олон байна. Түүнчлэн төсвийн зардлаа буулгаасай гэж хүсэж байна. Нэгтгээд бодлогоо зангидаад яваасай гэж хүсэж байна. Хүн бодмооргүй байна. Эх орноо бодож, цомхон бүрэлдэхүүнээр ажиллаасай гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хятадын бодлого хэрэгжүүлнэ гэдэг МАН-н бодлого мөн үү
Хүмүүс төрийн үйлчилгээ авахаа болиод удаж байгаа Хороонуудыг цэгцэлж татан буулгах цаг нь болсон