СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-05-28

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл удаашралтай байна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 хоногийн өмнө

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн ажлын явцын танилцуулга

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 3 тогтоолоор нийслэл хотын хэмжээнд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх 31 байршил, 88 хэсэгчилсэн талбайг баталсан. Энэ нь 23,096 нэгж талбар буюу 1615 га газрыг эзэлж байна. Тус байршлуудад батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 148,323 айлын орон сууц, 60 сургууль, 92 цэцэрлэг, 14 эмнэлгийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг нийт 34 компани төсөл хэрэгжүүлэгчийн төсөлд шалгарсан цаг хугацаа төсөл хэрэгжих талбайн онцлог зэргээс хамааран төслийн ажлын явц харилцан адилгүй байна. 2025 оны эхний хагас жилийн байдлаар 16 байршил 38 хэсэгчилсэн талбайд 34 төсөл хэрэгжүүлэгч батлагдсан барилгажилтын төсөл хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 3464 нэгж талбарын газар чөлөөлөлт хийгдсэн хэрэгжилт 15%-тай, 20,822 айлын орон сууц ашиглалтад оруулж хэрэгжилт 20%-тай төсөл удаашралтай байна.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл удааширсан шалтгаанаас үүдэн 2014-2016 онд газраа чөлөөлж хохирсон 633 өрх байснаас 519 өрхийн асуудлыг Нийслэлээс болон, төсөл хэрэгжүүлэгч компаниуд шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар 114 айлыг Сүхбаатар дүүргийн 11 хороонд байрлах Нийслэлийн түр сууршуулах 813, 814  орон сууцанд амьдар ч байна. Эдгээр 114 өрхийн асуудлыг төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компаниуд иргэдтэй байгуулсан гурван талт гэрээний дагуу 2026-2027 онд багтаан орон сууцанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Төслийн гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажилд 2013-2022 онуудад улс, нийслэлийн төсвөөс 179.9 тэрбум төгрөгийг зарцуулаад байна. Үүнээс 2013-2016 онд 121.3 тэрбум, 2017 онд 24,2 тэрбум, 2018 онд 10,9 тэрбум, 2019 онд 15,0 тэрбум, 2020-2021 онд хөрөнгө оруулалт хийгдээгүй, 2022 онд 6,5 тэрбум төгрөгийг тус тус зарцуулаад байна.

Тулгарч буй эрсдэл

. Мөн инженерийн шугам сүлжээний эх үүсвэр дутагдалтай байна. Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний хангамжийн өнөөгийн нөхцөл байдлаас харахад дулааны хангамжийн хувьд Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн 4 эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадал 2318 гкал/цаг,  холбогдсон нь 3877,7 гкал/цаг байгаа бөгөөд энэ нь 67 хувийн хэтрэлттэй, ачаалал хэтэрсэн байдалтай байна. Цаашид нөөц бололцоо байхгүй гэсэн чиглэл өгөөд байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.