Засгийн газрын гишүүд Хамтарсан Засгийн газар байх эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх тогтоолын төсөл илгээхийг 100 хувийн саналтайгаар дэмжсэн. Тогтоолын төсөл Төрийн байгуулалтын байнгын хороогоор орж дэмжигдвэл УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм.
УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ:
-Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолын төсөл Төрийн байгуулалтын байнгын хороонд дөнгөж сая ирлээ. Үндсэн хуульд Ерөнхий сайд төсөв болон тодорхой асуудлаар Засгийн газарт итгэл үзүүлэх төсөл илгээвэл гурав хоногийн дараа буюу арав хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ хэмээн заасан байдаг. Ирэх даваа гарагт байнгын хороо хуралдах зайлшгүй шаардлага гарч байна. УИХ-аар итгэл хүлээлгэх тогтоолын төслийг дэмжвэл Засгийн газар цаашид ажиллана. Хэрэв дэмжихгүй бол огцорсонд тооцно гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дэмжиж байна