"Худалдаа, хөрөнгө оруулалттай холбоотой хуулийн төслийн санал авахад л “D parliament” сайтад 60 хоног байршуулах хуулийн хугацаатай. Бусад хуулийг 15 хоногоос доошгүй хугацаанд байршуулна гэж зааж өгсөн" гэж УИХ-ын тамгын газрын тэргүүн дэд дарга Ч.Ариунхур хэллээ.
УИХ-ын тамгын газрын тэргүүн дэд дарга Ч.Ариунхур:
-Хууль тогтоомжийн хуулиар хууль санаачлагч хуулийн төслөө яаж боловсруулах вэ, хэрхэн хэлэлцүүлэг хийх вэ, өргөн мэдүүлэхдээ юуг бүрдүүлэх вэ зэргийг зохицуулж өгч байгаа. Түүнчлэн цахим хуудаст байршуулж санал авах асуудал мөн Хууль тогтоомжийн хуулиар зохицуулагддаг. УИХ-ын гишүүдийн боловсруулж байгаа төсөл “D parliament” цахим хуудас дээр байршуулдаг. Ерөнхийлөгч, Засгийн газар мөн өөрсдийн цахим хуудас дээр байршуулдаг.
Хуульд хуулийн төслийг цахимд 15 хоногоос доошгүй хоног байршуулна гэж зааж өгсөн. Харин худалдаа, хөрөнгө оруулалттай холбоотой хуулийн төслийг 60-аас доошгүй хоног байршуулахаас гадна гадаад хэл дээр байна гэж заасан байдаг.
Тухайн хуулийн төслөөр санал авах хугацаа дууссан бол тов тогтоолгох, бүрдэл хянуулах материалыг УИХ-д ирүүлээд, түүний дараа өргөн мэдүүлэх процесс явагдана гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.