Засгийн газрын гишүүд Хамтарсан Засгийн газар байх эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх тогтоолын төсөл илгээхийг 100 хувийн саналтайгаар дэмжжээ.
Ардчилсан намын зүгээс МАН-ын Бага хурлын шийдвэртэй холбоотойгоор өөрсдийн хүсэлтээр Хамтарсан Засгийн газраас гарна гэдэг байр суурийг илэрхийлээд буй.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлаас үл шалтгаалж АН Хамтарсан Засгаас гарна гэдгээ илэрхийлсэн. Ерөнхий сайдын хүүхдийн тансаглалтай холбоотой хэл ам нийгэмд гарсан чинь МАН эсрэгээрээ хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо ормоор байна гэдэг шийдвэр гаргасан. Тэр шийдвэрээ УИХ-аар оруулж яаж баталгаажуулахын хараад сууж байна.
Засаглал, Үндсэн хуулийн хямрал болоод байгаа юм биш. МАН-ын хямрал болоод байгаа нь тодорхой. МАН-ын Бага хурлаар "Ардчилсан нам бэхжээд байгаа учир Засгаас АН-ыг гаргаж, бид сайд болмоор байна" гэдэг дур хүсэлдээ автсан байр суурь илэрхийлсэн. МАН-ын хоолондоо орох гэсэн хоёр эгнээний зодооны буруутан нь Ардчилсан нам биш. Ерөнхийлөгчийн би хэн байх вэ гэдэг ирээдүйн зураглалаа зурж байгаа асуудал. Найман жил төрийн мөнгөн дээр жаалж байсан хүмүүс хоол нь дутагдаад ирэхээр асуудал үүсгэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ман яасан ханаж цаддаггүй юм бүх төрийн алба бүх тёндрийг ман авч бхйгаа дээр нь хорооны цэвэрлэгч хүртэл ман