СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-05-28

Ахмад настан сувилуулахад олгох хөнгөлөлтийн дээд хэмжээг 832 мянган төгрөгөөр тогтоов

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 хоногийн өмнө

Ахмад настны тухай хуульд магадлан итгэмжлэгдсэн сувилалд ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн 50 хувийн хэмжээг 416 мянган төгрөгөөр, хүндэт донор ахмад настанд жишиг үнийн 100 хувийн хэмжээг 832 мянган төгрөгөөр тус тус тогтоолоо. 

Мөн алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуульд заасан магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн дээд хэмжээг 832.000 мянган төгрөгөөр тогтоов. 

Ахмад настнууд өөрийн сонгосон амралт, сувиллын байгууллагад хөнгөлөлтөөр амарч, сувилуулах боломж бүрдэв

Ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журамд өөрчлөлт орууллаа. Ахмад настныг зөвхөн тухайн аймаг, дүүргийнхээ сонгон шалгарсан амралт, сувилалд хөнгөлөлттэй үнээр амарч, сувилуулах шаардлага тавьж, ахмадууд өөрийн хүссэн газраа сонгох боломжийг хязгаарлаж байсан. Иймд стандартын шаардлага хангасан амралт, сувиллын байгууллагын жагсаалтыг гарган, гэрээ байгуулах ажлыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр журамд өөрчлөлт оруулав.

Ингэснээр ахмад настан өөрийн сонгосон амралт, сувиллын байгууллагад эрхийн бичгийн хөнгөлөлтөөр амарч, сувилуулах боломж бүрдэх юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (13)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ахмад
1 хоногийн өмнө
116.206.83.106

Ахмадууд хэдэн төгрөгөөр амрах болсон бэ ? 7 хоног 70 мян -аар амардаг амардаг нь хэвээрээ юм уу … өөрчлөгдөж байгаа юм уу?

Zochin
1 хоногийн өмнө
116.206.83.106

ХАМГИЙН ГОЛ НЬ ӨНДӨР ҮНЭ ТӨЛЖ ЯВЖ ЧАДАХГҮЙД Л БАЙГАА ЮМ ШД. 420,000₮ ТӨГ ТӨЛЖ ЯВДАГ БАЙСАН БОЛ ОДОО 840,000₮ ТӨЛЖ ЧАДАХГҮЙД ХҮРНЭ. ТЭТГЭВЭР ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭНЭЭС ДООГУУР БАЙГААГ ЯАГААД НЭМЖ ӨГӨХГҮЙ БАЙГААМ БЭ?

Д. Орхон
1 хоногийн өмнө
116.206.83.106

Сувиллын үнэ ингэж өсөж бгаа бол тэтгэвэрээ нэмээчээ!! 832000 ₮ гаргаал явдаг ахмадууд маш цөөхөн, ихэнх нь л энэ мөнгийг гаргах боломжгүй л бгаа шүү!!

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Сувилалын хоол чанар муу ч дээ Эм тариа хийлгэвэл нэмж 150.0 төлдөг юм байна лээ

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Сайн унш …хөнгөлтын дээд хнмжэн 832.0₮ бодсон гэж бгаа юм шиг бна

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Шүд хийхэд 500 к болговол зүгээр биш үү

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Бигэр шимт элс элсэн эмчилгээ нь бөөрний өвчтэй хүмүүст маш сайн сувилал байгаа юм энэ сувилалыг магадлан итгэмжлэгдсэн сувилалд оруулж ахмад настаны хөнгөлөлтөд хамруулж болдоггүй юмуу

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

шал мангар хуулиа тат хэн ч ийм өндөр юманд явж чадахгүй ээ малуудаа

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Энхамгалан сайдаа өндөр настай ахмад донорууд жилдээ 1 удаа 100% магдлан итгэмжилсэн сувилд сувилуулах эрхтэй хөвсгөлийн донорууд 2025он 2сарын2-12 дуустал10хоног сувилуулсан танай тушаал 2сарын14 гарсан бна бид нартБаатар ван1хүн 1800000төграгөөр нэмжлэг өгсөн 3сарын сүүлчээр832000төг халамжаас өгсөн одоо бид нараас Баатар ван 1000000төгрөг нэхээд байдаг.энэ зөрүүг 650000төг тэтгэвэртэй бид яаж төлөх бэ .энэ асуудлын сайд та баатар вантай ярьж зохицуул ж өгнө үү?

С Лхамжав
21 цагийн өмнө
116.206.83.106

Huwi emnelegt 875000 hewtej emchluulsench em taria hangaltgui hool bur uneheer O ergeltgui hun bol ydrahaar haragdaj bla harin emchntaniltai humuus ni taria dusal ni memegdeltei haragdaj bsan UNE tuluud butsaan olgolt bhgui gesen Unen gewel ene bnada EMSaidaa

Зочин
20 цагийн өмнө
116.206.83.106

Би ахмад настан байна гэрээрээ тэтгэврийн зээлээ сунгаж авч бага оврын хүлэмж авч хүнсний ногоо тарьж амжиргаандаа хэрглэх гэхээр зээл өгөхгүй байна үүнийг яааралтай шийдэх тал дээр анхаарч өгөөч Ийм ахмадууд зөндөө бна Хүлээсээр байтал тарих хугцаа маань дуусах гээд хэцүү байна Сайдаа...

Энхтөгс Архангай
16 цагийн өмнө
116.206.83.106

Тэтгэврээ нэмээрэй Сувилалын газрууд 7 хоногийн 1500000 төг болсон бнаө

Зочин
9 цагийн өмнө
116.206.83.106

Hvndet donoruudiin 832 -uur hed a honog amrah erhtei ve?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.