"УИХ Ерөнхий сайдад итгэл үзүүлээд, Ерөнхий сайд энэ Засгийн газраа хадгалж үлдэнэ гэвэл Ардчилсан нам тэр үед хэрхэхээ ярилцана" гэж АҮЭБ-ийн сайд Ц.Туваан хэлж байна.
УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-Гурван асуудал байгаа. Нэгдүгээрт, УИХ Ерөнхий сайдыг баталдаг. Тэгээд Ерөнхий сайд кабинетаа бүрдүүлээд танилцуулдаг болохоор Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудлыг ярьсан. Бидний хувьд итгэл үзүүлэх асуудалд саналаа хэлсэн. Миний хувьд Ерөнхий сайдад итгэл үзүүлэх кнопыг дарна.
МАН-ын Бага хурлын шийдвэрийг бид заавал авна. Ямар зүйл заалтаар хөөгдөөд, ял авсан гэдгээ мэдмээр байна. Харин итгэл үзүүлэх эсэх шийдвэр гарсны дараа намын бүлэг, улс төрийн зөвлөл хуралдана. Ерөнхий сайдтай холбоотой ямар нэг шийдвэр огт гараагүй байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.