"Засгийн газарт итгэл үзүүлэх тогтоолын төсөлтэй танилцаж байж шийдвэр гаргана" гэж ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатар хэллээ.
УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар:
-Засгийн газраас УИХ-д өргөн барьж байгаа тогтоолын төсөлтэй танилцаагүй байна. Танилцсаны дараа улс төрийн зөвлөл хуралдаж нэг байр суурьтайгаар оролцоно.
Манай нам анхнаасаа сөрөг хүчний үүргээ биелүүлж ажиллана гэдгээ илэрхийлсээр ирсэн. Эцсийн шийдвэр гараагүй байхад тэгэх болов уу, ингэх болов уу гэдэг байдлаар хандахгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.