Засгийн газрын гишүүд Хамтарсан Засгийн газар байх эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх тогтоолын төсөл илгээхийг 100 хувийн саналтайгаар дэмжжээ.
Ардчилсан намын зүгээс МАН-ын Бага хурлын шийдвэртэй холбоотойгоор өөрсдийн хүсэлтээр Хамтарсан Засгийн газраас гарна гэх байр суурийг илэрхийлээд буй.
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:
-АН-ын дарга Л.Гантөмөрийн хувьд "Хамтарсан Засгийн газарт ажиллаж байгаа АН-ын найман сайд өөрсдөө чөлөөлөгдөх өргөдлөө бичнэ. Өргөдөл бэлд” гэж надад хэлсэн. Би бэлдэж байгаа. Бүх сайд гарын үсэг зурна.
Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудалд намын бүлгийн шийдвэрийг дагана. АН Ерөнхий сайдад итгэл үзүүлэх шийдвэр гарсан ч сайд нар өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдөнө. МАН-ын улс төрийн шийдвэр гарсан учраас бид гэрээний үүрэг зөрчсөн гэж үзэхгүй байгаа. Гэрээний үүрэг зөрчөөгүй, өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж байхад ийм шийдвэр гаргаж байгаа бол бид улс төрийн соёлын хувьд өөрсдөө өргөдлөө өгөх нь зүйтэй.
Ерөнхий сайдыг АН-ын бүлгийн хурал дээр орж ирж мэдээлэл өгөх хүсэлт тавьсан. АН Хамтарсан Засгийн газрын гэрээний үүргээ яаж зөрчсөн талаар Ерөнхий сайд өөрөө тайлбар өгөх ёстой. Энэ тайлбарт үндэслэж бүлэг шийдвэр гаргана гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.