"Ерөнхий сайдын хүүгийн асуудал парламентын түвшинд очсон нь буруу гэдэгтэй санал нэг байна" гэж УИХ-ын гишүүн Г.Дамдинням хэллээ.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Манай нам Бага хурлаараа Хамтарсан засгийн газарт байгаа Ардчилсан нам гэрээний үүргээ хангалттай биелүүлэхгүй байгаа учраас гаргая гэдэг улс төрийн шийдвэр гаргасан. Хоёрдугаарт, 2024 онд гаргасан тогтоолоо хүчингүй болгох улс төрийн шийдвэр гаргасан. Дарга нар явж, төр, нам, иргэд үлдэнэ. Манай намын институтийн шийдвэр хэрэгжих байх л гэж бодож байна.
Ерөнхий сайдын хүүгийн эхнэрийн цүнхний асуудал парламентын түвшинд очсон нь буруу гэдэгтэй санал нэг байна. Хамтарсан засгийн газар тодорхой хэдэн төслүүд дээр том үр дүн гаргаж ажилласан гэж дүгнэж байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.