СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-28

🔴LIVE: Л.Гантөмөр: УИХ Ерөнхий сайдад итгэл үзүүлсэн ч Ардчилсан нам Засгийн газраас гарна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
1 хоногийн өмнө

"УИХ Ерөнхий сайдад итгэл үзүүлсэн ч Ардчилсан нам Засгийн газраас гарна" гэж Ардчилсан намын Л.Гантөмөр хэллээ. 

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр:

-Монгол төрийн ажил нэг минут ч тасалдах ёсгүй. Өнөөдөр засгийн газар хуралдсан.

МАН-ын бага хурлаар Ардчилсан намыг засгаас гаргах шийдвэр гаргасан. Үүний дараа намын дарга нар уулзалт хийсэн. Бид тус шийдвэрийг хүндэтгэлтэй хүлээн авч, эргэж буцахгүй гэдгээ илэрхийлсэн. Харин ерөнхий сайд "Та шийдвэрээ гарга" гэж хэлсэн. Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар ямар шийдвэр гаргах талаараа ярьсан. Тодруулбал, нэг нь өргөдлөө өгөх, нөгөө нь илтгэл үзүүлэх тухай. Энэ нь үндсэн хуулийн хүрээнд шийдэгдэнэ.

Харин Ерөнхий сайд огцрох огцрохгүй гэдэг асуудал дээр парламент тусдаа шийдвэр гаргадаг. Нөгөө талдаа Ардчилсан нам засагт байх байхгүй тухай асуудал. Ерөнхий сайдыг манай намын бүлэг дээр тус асуудлаараа мэдээлэл өгөөрэй гэж байгаа.гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.