СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-28

Хамтарсан Засгийн газар байх эсэхийг УИХ-ын хуралдаанаар шийдэхээр боллоо

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 хоногийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн лхагва гарагт болдог хуваарьтай. Өнөөдрийн 25 дугаар хуралдаан 10.00 цагт эхэлж, цаг үеийн 32 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн талаар бид мэдээлсэн

Ийн хэлэлцэхдээ, Засгийн газрын гишүүд Хамтарсан Засгийн газар байх эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх тогтоолын төсөл илгээхийг 100 хувийн саналтайгаар дэмжжээ. Энэ талаар Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзул "Засгийн газар хамтрахдаа гурван нам гэрээ байгуулсан. МАН-ын бага хурлын шийдвэр бол зөвхөн МАН-ын төлөөллийн төв байгууллагын шийдвэр. Ерөнхий сайдыг УИХ-аар томилсон. Ингэж томилуулахдаа гишүүдээ бүрдүүлж орж ирдэг. Тиймээс энэ асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлнэ гэсэн үг юм" гэжээ. 

Өөрөөр хэлбэл, Хамтарсан засгийн газар цаашид байх эсэх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар үргэлжлүүлэн  ажиллах эсэхийг УИХ-ын хуралдаанаар шийдвэрлэхээр тогтож байна. 

Намууд ямар байр суурьтай байгаа нь сонирхолтой хэвээр байна. Ардчилсан намын байр суурийн талаар УИХ-ын Х.Тэмүүжин "УИХ-аас Хамтарсан засгийн газрыг огцруулахгүй гэх шийдвэр гаргасан ч Ардчилсан намын найман сайд засгаас гарах өргөдлөө өгнө. Хөөгдсөн Ардчилсан намынхан Ерөнхий сайдыг авч үлдэх кноп дарахгүй" гэж хэлсэн билээ. Тэгэхээр Ардчилсан намын 42 гишүүн эсрэг кноп дарах нь ээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.