Нийтэлсэн:
![]()
П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн лхагва гарагт болдог хуваарьтай. Өнөөдрийн 25 дугаар хуралдаан 10.00 цагт эхэлж, цаг үеийн асуудлууд хэлэлцэхээр төлөвлөжээ.
Тодруулбал,
- “Аж ахуйн нэгжийн тооллого явуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Монгол Улсын иргэнд 2025 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” Засгийн газрын 2025 оны 119 дүгээр тогтоолын хавсралт
- “Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар
- Монгол Улсын Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар
- Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзоригийн санаачлан боловсруулсан Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт зэрэг 32 асуудал хэлэлцэнэ.
Нээх сайхан өргүй иргэдтэй болчоод