СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Найман тул загас барьсан хүмүүсийн гэм буруутай, эсэхийг дэнслүүлнэ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 хоногийн өмнө

Хэнтий аймгийн нутаг, Онон голоос найман тул загас барьж, тээвэрлэж явсан хүмүүст тус аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Сум дундын анхан шатны шүүхдээ шилжүүлжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны долоодугаар тогтоолын хавсралтаар тулыг Ховор амьтны жагсаалтад оруулсан байдаг. Гэтэл Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай А.Түвшинжаргал, Х.Бат-Эрдэнэ нар тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, тээвэрлэж явсан аж. Прокуророос тэдэнд Эрүүгийн хуулийн 24.5-1 дэх хэсгийн “Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тээвэрлэсэн” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн байна. . Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, уурга, дэгээ зэргийг устгадаг, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг зохицуулалттай.

Үүнээс өмнө Булган аймгийн нутаг, Эгийн голоос дээрх тооны тул загас агнасан 53 настай иргэн Б.О-д зургаан сая төгрөгөөр торгох ял шийтгэж, экологид учруулсан хохиролд 3.3 сая төгрөг төлүүлж байсан юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (12)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

даш
1 хоногийн өмнө
116.206.83.106

тул загас барисан гэжторгох шийтгэх цаг мөнүү иргэдийн амьдрал авах юмгүй татвартаа дарагдаж цахилгааны худлаа үнэгд дарлуулж байхад хэдэн тул барилаа гээд эх орлн хохирохгүй шүү өмнө байгаа өөр асуудалаа шийдэхэд анхаар

дашээ
1 хоногийн өмнө
116.206.83.106

арчаагүй ядуу амьдарч бгаад чинь тул загас буруутай юу

Хишгээ
12 цагийн өмнө
116.206.83.106

Пзда тэгээл иргэд ард түмэн гээл хуцаал ороод ирэхийн хууль дүрэмтэй улс шүү пзда минь

Галт Машлай
1 хоногийн өмнө
116.206.83.106

Гол усыг хахуулиа өгцөн гарууд нь дураараа өөрчилөөд,бохироо хийгээд наад загасыг чинь хэдэн мянгаар нь алж байгааг мэдсэнч мэдээгүй цариалдаг хариуцсан байгуулгууд ш дээ.тэр заамарыг харчаарай.

Хобби 1т
20 цагийн өмнө
116.206.83.106

Арай л хатуу байна шүү хэдэн голын хорхой барьсаны төлөө бол сануулаад явуулаж болдоггүй л юм байх даа хоббиныхоо төлөө бол арай дэндэнээ

Зочин
2 цагийн өмнө
116.206.83.106

Чамд одоо хэд дахин сануулах вэ дээ...хха хууль журмаа л дагачих за юу. Тэгвэл асуудалгүй.

Darkhan
19 цагийн өмнө
116.206.83.106

Гол усыг бохирдуулж алтныхаа шороог урсгадаг хүмүүс усны амьтдыг аймаглан устгаж байгальд нөхөж баршгүй хохирол учруулдаг. Загас ховордсон шалтгаан бол усны бохирдол гэж би хэлнэ.

Tse
18 цагийн өмнө
116.206.83.106

Орхон,Ерөө,Онги гээд л.. гол усыг зунжин ногооноор нь эргүүлж байгаа уурхайн эздийг хичнээн триллионоор ч торгоод барахгүй хохирол учруулж байхад та нар яаж шийтгэсэн юм. Тэнд тул битгий хэл амьтан орших боломжгүй болгож байгаа шүү.

Наба
16 цагийн өмнө
116.206.83.106

Новшийн хуультай улс шүү Баячууд нь Онцгойгийн онгоц хөлөглөж тул бариад л байхад Байгаль орчин, шүүх ,цагдаа нь Нүдгүй юм шиг л байдагшдээ.

Энхээ
16 цагийн өмнө
116.206.83.106

ТОРГУУлЬ МАШ БАГА БАЙНА ТУЛ ХОВОРДСОН УСНЫ ХААН ЗАГАС Тул ДООД ТАЛ Нь 100 саяаас багагүй үнэл!!!!!

Зочин
10 цагийн өмнө
116.206.83.106

Ээ ямар аймар хэрэг илрүүлээ вэ хөөрхий энэ ээс өөр хийх ажил байхгүй л юм байх даа тэгээд ч тэр загасыг чинь хил даваад явахаас өмнө ганц 2 ийгээд барихад яахаа дээ

Зочин
2 цагийн өмнө
116.206.83.106

Архангайн Цэнхэрмандал Шийрийг уурхайг хууль бусаар гол дотор шахам ажиллуулж Монгол орны хамгийн том голын нэг Орхон гол руу уурхайн алт угаасан химийн бодистой бохир усаа нийлүүлж гол доторх амьд организмийг юу ч үгүй устгасан уурхайнханд ямар хариуцлага тооцсон бэ одоогоороонэг нөхөр ажиллуулж байна гэж байна энд арга хэмжээ авдаггүй юм уу уурхай ажиллахаас өмнө үүргийн тохой дээрээс тул загас олноороо хөвж явдаг байлаа уурхайнхаа алтаа юугаар угаадаг гэж бодож байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.