Баянзүрх дүүргийн нутагт хүүхдүүд нийлж нэгэн иргэний амийг хөнөөсөн хэрэг гарлаа.
Энэ сарын 25-ны 12.40 цагийн үед нас барсан хүн байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд ирсний дагуу харьяалах нутаг дэвсгэр болох Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын II хэлтсийнхэн хэргийн газарт очиж шалгалт хийжээ. 32 настай иргэн Б бусдад зодуулж, биед нь үүссэн олон тооны шархны улмаас нас барсан байж. Тус хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулснаар гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг богино хугацаанд олж тогтоон баривчилжээ.
Уг хэргийг 14 настай Э, 15 настай Н, 17 настай Ч нар бүлэглэн үйлдсэн гэж үзэн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд хохирогчийг архины шил шидэж, зодсон нь тодорхой болж буй гэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эцэг эх нь гэж ямаан омогтой вмнууд байгаа биз
Zohih yal shiitgeliig ni hatuuhan uguh heregtei.etseg eh ni gj yamaan omogtoi hooson tolgoitnuud bdg bhda
Zohion baiguulaltai bvleglen mes ajillagaatai tanhairah hvnii aniig sanaatai bvrelgesen geed ervvgiin gemt hereg hiijdee bagadaa l 15 jil ahorongin hadaas bolohn
Өө яана даа гэр орны л хүмүүжил дээ
Эцэг эхчүүд хүүхдээ зөв хүмүүжүүлэгчдэд.хүмүүжүүлж чадахгүй бол араатан бүү төрүүл.Арайчдээ эцэг шигээ хүнийг