СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг цагаатгасан нь үндэслэлгүй гэж үзлээ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 хоногийн өмнө

УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн хамтрагч Н.Болормаа, Д.Цэрэндорж нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцлээ. Анхан шатны шүүхээс хорих ял шийтгүүлсэн Д.Цэрэндоржийн гомдол болон прокуроруудын бичсэн эсэргүүцлийн үндэслэн ийнхүү хянасан юм.

Тэдэнд холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн гуравдугаар сард хэлэлцээд билээ.

Тэдэнд холбогдох хэргийн 2023 онд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд мөн цагаатгаж байв. Уг тогтоолыг нь НПГ-аас эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсанаар анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлснээр дээрх шийдвэрийг гаргасан юм.

Прокурорын байгууллагаас Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Д.Цэрэндорж нарт Эрүүгийн хуулийн 17.3-2.2 дахь хэсэгт заасан бусдыг залилан мэхэлсэн, 18.6-1-ийн мөнгө угаасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн билээ. Тодруулбал, Кёкүшюзан Д.Батбаяр Т.Баясгалангийн хамтаар Богд хан уулын дархан цаазат, тусгай хамгаалалттай хэд хэдэн бүсэд газар авч, түүнийгээ зориулалт бусаар ашиглаж төрийн яамныхныг мэхэлсэн, “Уран ган” компанийн захирал Б.Лхагвасүрэн гэх зэрэг хүнд тухайн газраасаа өгч, оронд нь автомашинууд авч мөнгө угаасан хэрэгт холбогдсон юм. Бас Б.Цэрэндоржтой хамтран “Гашуунсухайтаас БНХАУ-ын Ганцмод хилийн боомт хүртэл газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуурга байгуулах ажилд хамтарна, хөрөнгө оруулалт хийнэ” гэж өмнөд хөршийн иргэнээс 14 тэрбум шахам төгрөг залилсан, Монгол Улсын Засгийн газар, УИХ, Тэргүүн шадар сайд, Шадар сайд болон яамдын албан бичгүүдийг хуурамчаар үйлдэж, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Евроази интернэйшнл инвестмент групп” ХХК-ийн захирал иргэн Вү Сэнчианг гэх хүнд итгэл төрүүлэн 16 тэрбум шахам төгрөгтэй тэнцэх валютыг Н.Болормаатай хамтран мэхэлсэн хэрэгт холбогдуулан шалгасныг уншигчид санаж буй биз ээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх НПГ-ын хяналтын прокуроруудын бичсэн эсэргүүцлийг хянаад үндэслэлтэй гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр боллоо. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.