УИХ-ын гишүүн М.Мандхай цаг үеийн асуудлаар дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Засаг тогтвортой байх хэрэгтэй. Төрийн ажил тогтворгүйгээс болж төрийн үйлчилгээ удаашрах нөхцөл үүснэ" гэлээ.
УИХ-ын гишүүн М.Мандхай:
-Бид улс орныхоо төлөө өөдлөн дэвжихийн төлөө хамтдаа эв нэгдэлтэй байх ёстой. Хэтэрхий улс төржиж цаг алдаж байна. Сайд нарын хувьд өдөр тутмынхаа ажил дээр шийдвэр гаргахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байна.
Өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж буй ААН, иргэдэд үйлчлэх төрийн ажил удааширч байна. Улс төржиж цаг алдах тусам сөрөг нөлөө үүсэж байгааг ойлгох хэрэгтэй. Өнөөдрөө бус алсыг харсан бодлого шийдвэрт иргэд дуу хоолойгоо хүргэдэг байх хэрэгтэй. Хамгийн чухал нь Засаг тогтвортой байх хэрэгтэй. Төрийн ажил тогтворгүйгээс болж төрийн үйлчилгээ удаашрах нөхцөл үүснэ. Улс төржихийн оронд улсынхаа хөгжлийн төлөө эв нэгдэлтэй байхыг чухалчилж байгаа гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.