""Танай Засгийн газрын дундаж наслалт 1.3 жил юм байна" гээд хөрөнгө оруулагчид манай улсад хөрөнгө оруулдаггүй. Улс төрийн тогтвортой байдал хамгийн чухал" гэж УИХ-ын гишүүн П.Мөнхтулга баталж байна.
УИХ-ын гишүүн П.Мөнхтулга:
-Хамтарсан засгийн газар хорин жил гацсан асуудлын ард гарч чадсан гэж үзэж байгаа. Арван сарын хугацаанд геополитикийн хувьд томоохон гурав, дөрвөн төслийг эхлүүлсэн. Эвлэлдэж нэгдээд явахаараа ийм үр дүнд хүрдгийг харуулсан. Гэхдээ логикгүй асуудлаар бүхэл намд нь, засгийн газарт нь хариуцлага тооцох нь буруу. Хийнэ гэж төлөвлөсөн том төслүүдийнхээ ард гарах л хэрэгтэй.
“Танай Засгийн газрын дундаж наслалт 1.3 жил юм байна” гээд хөрөнгө оруулагчид манай улсад хөрөнгө оруулдаггүй. Улс төрийн тогтвортой байдал хамгийн чухал юм.
Гурав дахь өдрийн засгийн газрын хуралдаанаас хойш манай бүлэг шийдвэр гаргая гэж ярьсан гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.