"Ерөнхий сайд ажлаа өгнө гэж албан ёсоор мэдэгдээгүй байна. Намын даргын хувьд өөрөө байр сууриа илэрхийлэх байх. Тэр хүний өмнөөс би хариулах боломжгүй" гэж УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:
-Засгийн газрын кабинетын асуудлыг тэндээ ярих хэрэгтэй байх. Тэрнээс МАН-ын бага хурлын шийдвэрийг Ардчилсан намд хүргүүлдэг. Ардчилсан намын шийдвэрийг МАН-д хүргүүлдэг эрх зүйн үндэс байхгүй. Улс төрийн хүчний хувьд бодлого нь тусдаа асуудал.
Миний хувьд бие дааж нэр дэвшээгүй. Улс төрийн харьяалалтай намаас нэр дэвшсэн. Намын бага хурал дээр засаг огцруулах асуудал огт яригдаагүй. Харин засагт хамтарч байгаа намуудын асуудлыг хөндөж ярьсан. МАН-ын бага хурлын гишүүн биш учир санал хураалтад оролцоогүй. УИХ-ын гишүүний хувиар урилгаар оролцсон.
Ерөнхий сайд "ажлаа өгнө" албан ёсоор мэдэгдээгүй байна. Намын даргын хувьд өөрөө байр сууриа илэрхийлэх байх. Тэр хүний өмнөөс хариулах боломжгүй.
Мэдээж засаг, төрийн бодлого тогтвортой байж урт хугацаандаа явна. Сүүлийн гучин жил хэчнээн засаг солигдсон билээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.