СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-05-27

🔴LIVE: Б.Гүрсоронзон: 2025 онд 28 сурронд техникийн хяналтын бүртгэл хийж, дугаар олгосон

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

"Суррон, скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг" Төрийн ордонд болж байна. Энэ үеэр АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзоноос зарим зүйлийг тодруулав.

АТҮТ-ын дарга Б.Гүрсоронзон:

- Үүнд хөнгөн ба хүнд хэлбэрийн гэмтлүүд байна. 

Өнөөдрийн хэлэлцүүлгээр суррон, скүүтерийн техникийн үзүүлэлт, замын хөдөлгөөний дүрэм журам заасан заалт, хуулийн зохицуулалтууд нь ямар байна вэ? Хууль хяналтын байгууллага, замын цагдаа зэрэг байгууллагууд зохицуулалтуудыг хэрхэн яаж уялдуулж байсан зэрэг олон илтгэлүүд танилцуулагдлаа.

Ойлгомжгүй, хоорондоо уялдаа холбоогүй байсан зохицуулалтуудыг хуультай, дүрэмтэй, журамтай, болгох шаардлага тулгарч байна. Иймд өнөөдрийн хэлэлцүүлгээр дэлхийн бусад орнууд суррон, скүүтерийн зохицуулалтыг хэрхэн хийдэг, манай орон яах ёстой талаар ярилцаж байна.

Сурроныг техникийн хяналтын үзлэгт оруулдаг болно. Үйлдвэрлэгч орноосоо арлын дугаартай, техникийн зохицуулалттай байдаг. Суррон нь 3-4 төрлийн зориулалттай үйлдвэрлэгддэг.

Спорт төрөл нь Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбайд явах эрхгүй. Уул хаданд л унах зохицуулалттай. Харин сигнал, тольтой байж нийтийн эзэмшлийн зам талбайд хөдөлгөөнд оролцох эрхтэй болно. Мөн А ангиллын үнэмлэхтэй буюу 18 нас хүрсэн хүмүүс унах ёстой. Цаашид А1, А2 ангиллын үнэмлэхтэй байж суррон унах шаардлага тавьж ажиллана гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.