Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин 2 дугаар баг "Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэр "Хэрийн гол" гэдэг газарт /2025.05.21/ 15:40 цагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, сум, орон нутгийн мэргэжлийн ангийн хүн хүч, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин 2 дугаар баг “Буурлын даваа" гэдэг газар /2025.05.26/ 10:25 цагт гарсан түймрийг нисдэг тэргээр тандалт хийж, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид унтраахаар ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.