Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв.
Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 27-ны байдлаар улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 3547 байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 555, гэрээр 762, эдгэрсэн 2228, хавьтал 44 774 байгаа аж. Харин хоёр хүүхэд уг өвчний улмаас амь насаа алджээ.
Улаанбурхан нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой өвчин юм. Улаанбурхан өвчний халдвар ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.