СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-05-27

П.Батчимэг: Цахилгаан скүүтер, цахилгаан дугуйн жолоочийн эрх, үүрэг, хориглох зүйлсийг хуульд тусгаж өгнө

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 хоногийн өмнө

Төрийн ордонд цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах хэлэлцүүлэг болж байна. Тус хэлэлцүүлгийг нээж ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн П.Батчимэг үг хэлэв. 

УИХ-ын гишүүн П.Батчимэг:

-Хүүхэд багачууд энэ төрлийн осол гэмтэлд ихээр өртөж байна. Нийт тохиолдлын 551 нь 94.3 хувь нь нийслэл хотод бүргэгджээ. Үүнээс авч үзэхэд, бичил цахилгаан хэрэгслийн хэрэглээтэй тус асуудлыг авч хэлэлцэхээс өөр аргагүй болж байна.

Монгол Улсын хууль, эрхзүйн зохицуулалтын хүрээнд тулгамдаж байгаа асуудлууд байна. Тодруулбал, цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн тээврийн хэрэгслийн ангилал тодорхой биш, улсын бүртгэлд бүртгэлгүй, жолоочийн эрх, үүрэг хариуцлага зохицуулалтгүй байна. Түүнчлэн цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтер нь техникийн хяналтын үзлэг оношилгоонд хамрагддаггүй, жолоочийн албан журмын даатгалд хамрагддаггүй юм. Иймд эдгээрийг зохицуулалтыг хийхийн тулд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага үүсээд байна.

Тус хуульд дараах зарчмын шинжтэй зохицуулалтыг хийж өгсөн.
Үүнд:

  • “Цахилгаан дугуй”, “Цахилгаан скүүтер” “Хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгсэл” тээврийн хэрэгслийн ангиллыг шинээр тодорхойлсон
  • Цахилгаан скүүтер, цахилгаан дугуй жолоочийн эрх, үүрэг, хориглох зүйлсийг тусгав
  • Цахилгаан скүүтерийн хөдөлгүүрийн хүч чадал, дээд хурд, тээврийн хэрэгслийн бүх жин, цахилгаан скүүтерт тавих техникийн ерөнхий шаардлагыг хуульчлав
  • Нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, скүүтерийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх үүрэг зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг шинээр тодорхойлно гэв. 
Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 хоногийн өмнө
116.206.83.106

Хүүхдүүд 3 аараа хүртэл чихэлдээд нааш цааш мургуйж тогтож чадахгүй явах юм. Замын явган гарцуудыг тодруулж өгөхгүй бол зарим гарц харахдахгүй бнх

ТОЖИЛСҮРЭН БАТБААТАР
2 хоногийн өмнө
116.206.83.106

маш чухал асуудал хотын аймшигт үхлийн замын хөдөлгөөнийг сайн авч хэлэлцэж яаралтай шийдэх ёстой

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.